“Их дуулга” амжилттай өндөрлөлөө

Германы Дюсселдорф хотноо болсон Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөж шилдгүүдээ тодруулжээ. 93 орны жүдочид оролцсон тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн медальтнууд тодорсон байна. Энэхүү тэмцээнд манай улсаас 19 жүдочин барилдсанаас нэг мөнгө /Л.Сосорбарам /, гурван хүрэл /Э.Сумъяа, Ё.Басхүү, Ө.Дүүрэнбаяр/ хүртэн багийн дүнгээрээ 10-р байранд жагсчээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 37 бөх барилдсанаас манай улсаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдсан.

“А” хэсгийг тэргүүлэн барилдсан Ө.Дүүрэнбаяр Австри, Бразилын бөхчүүдийг ялсан ч Японы Харасавад дийлдэн Герман, Японы бөхчүүдийг ялж медалийн тавцанд зогссон байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!