Ё.Баатарбилэг: Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлнө

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл зэрэг харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцсан билээ. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хүрээлэнд ерөнхий боловсролын “Цөм” хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх талаар ярилцжээ. Тэрбээр, Хөтөлбөр өөрчлөхгүй, харин агуулгыг эргэн харах, сурагч, багш нарын ачааллыг бууруулах алхам хийнэ. Үүнтэй холбоотой шилдэг багш судлаачдаас бүрдсэн үндэсний баг ирэх долоо хоногт ажиллаж эхэлнэ гээд Нийслэл дүүргийн боловсролын газруудад багш нарын саналыг нэгтгэж яаманд ирүүлэхийг үүрэг болгосон байна.

Харин Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөрүүлэх талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хүрээнд 39 их, дээд сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болгожээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!