Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг томиллоо

0
24

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна. БХ-ын сайдаар Н.Энхболдыг томилох асуудлыг хэлэлцэх үед гишүүн О.Баасанхүү Нэг жилийн хугацааг сунгаж болох эсэхийг тодрууллаа.

Нэр дэвшигч Н.Энхболд “Хуулиндаа төрийн албанд ажиллах хүн заавал цэргийн алба хаах шаардлагатай гэж заасан. Цэргийн алба нэг жил байгаа нь энэ нөхцөл байдалтай холбоотой гэж боддог. Цэргийн албаны хугацааг сунгах нь цэвэр санхүүтэй холбоотой яригдана.

Өнөөдөр батлах хамгаалах яамны хэмжээнд болж байгаа үйл ажиллагааны 70-аад хувь нь гадаад хамтын ажиллагаатай холбоотой байдаг. Энхийг сахиулах хүчинд манай дайчид оролцож байгаа. Энэ бол цэргийн мэдлэг туршлага хуримтлуулахад маш дэмтэй арга хэмжээ юм хэмээн хариулав. Дараагаар нь гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өнгөрсөн онд бид батлан хамгаалах салбарын цогц хуулийг баталсан.  Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаарай. Сүүлийн жил алба хааж байсан цэргүүд амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон. Үүнд шинэ сайд онцгой анхаарал хандуулж ажиллаарай. ЕХ-ны шүүхээр амь насаа алдсаны нөхөн олговрыг өгөх ёстой. Батлан хамгаалахын салбарын хөрөнгө мөнгөний асуудлыг ярих цаг болсон.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Цэргийн албыг залуус хүнд байдлаар ойлгоод байна. Энэ тал дээр бодолцоорой.  Зэвсэгт хүчний тоног төхөөрөмжийг шинжлэх хэрэгтэй. Хуучин цагаан хааны зэвсэг техникээр хол явахгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Манай батлан хамгаалахын салбарт туршлагатай хүн томилогдож байгаад бид баяртай байгаа. Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгож, эрх үүргийг нь нэмэгдүүлсэн. Энэ асуудлыг манай их хурал шийдвэрлэсэн. Засгийн газрын гишүүд давхар алба хашиж байгаатай холбоотой О.Баасанхүү гишүүний саналыг дэмжиж байгаа. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамдыг “давхар дээл”-тэй байлгах хэрэгтэй.

Ингээд гишүүдийн 84.1 хувийн саналаар Н.Энхболдыг БХ-ын сайдаар томиллоо.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!