Хурлын дэгээ зөрчсөн С.Амарсайханыг огцруулъя!!

Өнгөрсөн өдрүүдийн хамгийн онцлох сэвдүүдийн нэг хотын даргын асуудал байлаа. Учир нь 1.5 сая хүн амтай нийслэлийг хэн удирдах бол, МАН-ынхан хэнээр удирдуулах гэж хотыг ийнхүү бүтэн 4 сар эзэнгүй байлгав гэсэн асуултууд олны анхаарлыг татаж байна. 
Уг нь өнгөрсөн сарын 16-ны өдөр НИТХ-ын төлөөлөгчид С.Мөнхчулууныг хотын даргаар сонгох хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан ч тэрбээр татгалзсан.

Бид өмнөх дугаарууддаа ч хэлж байсан. Мэдээж С.Мөнхчулуун бол Ерөнхий сайдын захиалсан хөгжим биш учраас тэрбээр татгалзсан хэрэг. Тэгвэл түүний захиалсан хөгжим болох НИТХ-ын дарга С.Амарсайханыг мянгантаа  тэд элдэв янзын аргаар дэмжсэн ч түүнийг хэзээ ч ялалт байгуулж чадахгүй нь гэдгийг бид харсан. Хамгийн наад захын жишээ нь тэрбээр НИТХ-ын дарга болсон цагаасаа эхэлж өнөөг хүртэл хурлаа ч олигтойхон хийж чадалгүй төлөөлөгч нартаа ч хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байгаа.

Тиймээс л НИТХ-ын төлөөоөгчид даргадаа бус заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуунд итгэл үзүүлсэн хэрэг. Ийм л рейтинггүй хүнийг МАН-ын удирдлагууд дахин нэр дэвшүүлэх боломжийг нь олгоод байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагууд хотын даргын албан тушаалыг авахын тулд С.Мөнхчулуунд саналаа өгсөн 24-н төлөөлөгч, С.Амарсайханыг дэмжсэн 19-ийг төлөөлөгчдийг хүчээр авлига албан тушаалын хэрэгт татан оролцуулах гэж буй бололтой. Ингэж хэлэхийн учир нь энэ удаагийн хотын даргын сунгаа хамгийн сүүлийнх учраас тэд боломжит бүх аргыг хэрэглэхээр ийнхүү улайрч байна гэсэн үг. Хэрвээ тэд иймэрхүү маягаар хотыг өөрсдийн болговол У.Хүрэлсүхийн ам ажлын зөрүү харагдаж түүнд ард түмэн итгэх итгэлээ алдана.

Ямартай ч Ерөнхий сайдаас том дэмжлэгтэй байгаа гэдгээ харуулсан С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд ичих ч үгүй “Би намын бодлого шийдвэрийг дагана” гэх тодруулгыг өгсөн байв. Тиймээс л тэрбээр төлөөлөгчдөд авлига, албан тушаал амлан байж хотын дарга болохоор улайрч байна гэж дахин, дахин нуршаад буй юм. Тэгвэл С.Амарсайхан өөрийн хүслээ гүйцэлдүүлэхийн тулд НИТХ-ын хурлаа хуралдуулаагүй байж завсарлага авч доорх хурлын товуудыг хойшлуулжээ.

Тухайлбал, өнгөрсөн сарын 16-нд хуралдсан НИТХ-ын ээлжит бус VI, нэгдүгээр сарын 28-нд хуралдсан ээлжит XXI хурлуудаас МАН бүлэг өнөөдрийг хүртэл завсарлага авсан байв. Гэтэл өчигдөр буюу 22-нд ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг асуудлыг хэлэлцэх байсан ч дахин завсарлага авч ирэх мягмар гараг буюу 26-ныг хүртэл сунгахаад зогсохгүй ээлжит бус XXI хурлыг ч 28-нд хийхээр болжээ. Яг үнэндээ дээрх хурлуудаар НИТХ-ын даргыг өөрчлөх асуудал, НИТХ-ын тэргүүлэгчдийн асуудал, хотын даргын асуудлыг хэлэлцэх гэсэн чухал хурлууд байжээ. Гэтэл С.Амарсайхан ямар ч үндэслэлгүйгээр хурлаа хийлгүй шууд завсарлагаа сунгасан нь түүнийг дэг зөрчсөн хэмээн огцруулах хангалттай үндэслэл болж буй юм. Юутай ч өвдөг шороодсон шороотой бөх маань намынхаа удирдлагуудыг гартаа оруулж ийнхүү дэгээ зөрчиж буй нь НИТХ түүний хувийн компани болжээ гэдгийг илтгэж буй хэрэг.

Эцэст нь хэлэхэд НИТХ төлөөлөгчдөө авилгалчнаар нь дуудсан С.Амарсайхан тэдний саналыг авлига, албан тушаалаар авна гэж найдаж буй бололтой.

Р.САРУУЛ


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!