БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Одоо БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.  Сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав уншиж танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Байгаль орчныг хамгаалах дүрэм журам хэр хэрэгжиж байна вэ? Байгалийн баялгийг ашиглахдаа нөлөөлөх үнэлгээг бодитой хиймээр байна. Энэ чиглэлд цаашид ямар ажил хийх вэ?

-Хүний нөлөөллөөс цөлжилт, байгалийн гамшиг болж байгаа нь үнэн. Байгаль орчны нөлөөнөөс бий болоод байгаа байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Агаарын бохирдлын тухайд ажил, үйл ажиллагаа өөр өөрөөр явж ирсэн. Дэлхий нийтээр оронсууцжуулах, хий хэрэглэх, дэд бүтцийг бий болгож агаарын бохирдлоос ангижирч байна. Манай улсын хувьд гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг  хөнгөлж байгаа. Түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргах хэрэгтээ ч үүнд хугацаа шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ Засгийн газарт бяртай гэдэг үг болж байна. Ардын гэдэг үг чинь ард түмний төлөөлөл. Гэтэл энд эрх мэдэлтэй хүмүүс байна. Цаашид ажиллахдаа болгоомжтой ажиллаарай. Амар салбар биш шүү. Хүн эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдарна гэдэг чинь таны очих салбарыг хэлээд байна. Угтааг, тоосыг яах вэ. Модны хулгайг болиулах хэрэгтэй байна. Богд ууланд байгаа айлууд зөвшөөрөлтэй юу.

-Уул уурхайн салбарт хариуцлагыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Тоос гэлтгүй усан дээр ч асуудал байна. Хариуцлагагүй аж ахуйн нэгжээс бол 4000 гаруй га газар эвдэгдээд байна. Нөхөн сэргээхэд өчнөөн 100 тэрбум төгрөг шаардлагатай. Утааг 1-2 жилдээ шийдэж чадахгүйн үнэн. Зайлшгүй хэрэгцээтэй дэд бүтцийн өргөтлийг нийслэлийн удирдлагатай хамтраад хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-Байгаль ч орчны салбарт улсын маань тусгаар тогтнолын баталгаа болж явдаг. Тиймээс хариуцлага ихтэй салбар. Бид ус, голоо тоолсон. Одоо бид уулаа тоолох хэрэгтэй байна. Ямар бодлого барьж ажиллах вэ?

-Монгол Улсыг уул уурхайн лицензээр хувааснаас болж асуудал үүссэн. Бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой. Энд, тэнд очоод нутаг ус сэндийчээд байдаг хүмүүстэй хариуцлага тооцно. Ямар компани, ямар хувь эзэмшилтэй компани нь хууль дүрэм зөрчөөд, ямар нь хуулиа барьж байгаа дээр ажиллана. Байгалиа хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид уул уурхайгаас олсон орлогоор яваад байвал цаашдаа хөгжихгүй. Тиймээс аялал жуучлалын бүсийг хөгжүүлж явах хэрэгтэй байна.

-Энэ салбарт 200 гаруй аялал жуучлалын салбар байна. Үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Аялал жуулчлал, үйлчилгээний  салбарыг дэмжиж ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Монгол оронд өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Монгол оронд 10 гаруй халуун рашаан байна. Халуун рашаан дээр тулгуурлаж аялал жуучлалыг хөгжүүлэх боломтой. Аялал жуучлалыг бид төрлөөр нь хөгжүүлэх боломж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Байгаль орчны яам үндсэн чиг үүргийн яам болсон. Дэлхий нийт өнөөдөр байгаль орчны асуудлыг дэлхийн бодлого болгож байгаа. Хамгийн залуу хүн энэ салбарт нэр дэвшиж байна. Өөрт чинь их итгэл хүлээлгэж байна.

Ингээд гишүүдийн 88.2 хувийн саналаар  БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!