Даатгалын багц хуулийн төсөлд санал авч байна

2022-05-20
1 min read

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050”, “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны бодлогын баримт бичиг, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг тусгасан.

Энэ зорилтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас Даатгалын багц хуулийн төсөл болох Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай,  Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч эхэллээ. Иймд Та бүхэн Даатгалын багц хуулийн төсөлтэй энд дарж танилцан, саналаа 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дотор https://mof.gov.mn/discussion/list хаягаар ирүүлж хамтран ажиллана уу.

Орчуулах »