Хүүхдэд төлбөргүй үйлчилдэг болно

0
21

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар яг одоо Шадар сайд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд санал хураалт явуулахын өмнө гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт үзүүлэхээр очсон хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн асуудал гарсан. Засгийн газар, Ерөнхий сайд та үүнийг хэрхэн анхаарч байна вэ” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулаа.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгт орохоор очсон 0-15 насны хүүхдээс хураамж авахаа болино. Ардын Засгийн газрын анхны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан энэхүү журмыг цуцлана” гэлээ.

Ингэснээр 0-15 насны хүүхдүүд ямар нэг хэргийн хохирогч болоод эмнэлэгт очиход үнэ төлбөргүй үзүүлдэг болох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!