Богдхан уулын хамгаалалтын бүсийг 5562 га газраар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ

2022-05-16
1 min read

 БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Богдхан уулын хамгаалалтын бүсийг тэлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Богдхан ууланд одоо байгаа 22896 га хамгаалалтын бүсийг 5562 га газраар тэлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Богдхан уулын нийт хамгаалалтын бүс 28458 га болж өргөжиж байгаа юм.

Мөн байшин, барилга ихээр баригдаж буй хязгаарлалтын бүс нутгийн 12453 га талбайг 6891 га болгож багасгасан байна. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат газарт барилгажаагүй үлдсэн 5562 га газрыг хамгаалж чадах аж. 

Орчуулах »