Д.Трампыг шүүхэд өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааг шүүхэд өгсөн талаар BBC мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн Мексиктэй залгаа хилд хана барих санхүүжилтийг авахын тулд онц байдал зарлана гэсэн шийдвэртэй холбогдуулан Калифорни тэргүүтэй 16 муж улсын эвсэл ийнхүү шүүхэд өгөөд байгаа аж. Тэдий гомдлыг Калифорни муж улсын шүүх хүлээн авсан байна.

Харин Ардчилсан намынхан боломжит бүх арга хэмжээг авч, түүний энэ шийдвэрийн эсрэг зогсохоо мэдэгджээ.

Калифорни муж улсын Ерөнхий прокурор Завиер Бесерра, “эрх мэдлээ буруу замаар ашиглах Д.Трампын үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг шүүхэд өгч байна” хэмээн мэдэгджээ.

Мөн тэрбээр, “манай муж улсын татвар төлөгчдийн санг дээрэмдэх гэж буй түүний эл үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд хандаж байгаа. Ерөнхийлөгчийн алба бол театр биш” гэжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!