Булганы ОБГ-ын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов

0
22

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томилов. Энэ сарын 17-ны өдөр ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газрын даргын ажлыг хүлээлцүүллээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон дэд хурандаа Ш.Баасандорж албаныхаа нийт бие бүрэлдэхүүнтэй уулзжээ. Энэхүү уулзалтын үеэр тэрээр Онцгой байдлын албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар алба хаагчидтай санал бодлоо солилцон, тэдний санал хүсэлтийг сонссон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!