“Солиот эх” кино Олон улсын наадамд өрсөлдөнө

БНХАУ-ын Чиндао хотод  өнгөрсөн оны зургадугаар сард болсон, Олон улсын анхдугаар кино наадамд Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” кино амжилттай оролцон, гол дүрд тоглосон МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй” дүрийн шагнал хүртэж байсан билээ. Тэгвэл энэ удаа “Independent days international film festival 2019” наадамд оролцохоор болсон байна. Тус наадам нь Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотноо дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд болох ажээ.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!