Олимпийн медалийг дахин боловсруулсан материалаар хийнэ

“Токио – 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос санаачилсан байгаль орчинд ээлтэй “Medal Project” төслийн дагуу тамирчдад очих 5000 гаруй медалийг хийхэд шаардагдах материалыг япончуудын хэрэглэхээ больсон цахилгаан хэрэгслүүдийг дахин боловсруулах аргаар гаргаж авах ажил үргэлжилж байна.

Зохион байгуулах хорооныхон цаашдаа дээрх тоог 100 хувь болгох буюу бүх медалиудыг дахин боловсруулсан материалаар хийж Олимпийн наадмын түүхэнд шинэ хуудас нээхээр зорьж байгаагаа вэб хуудсан дээрээ илэрхийлжээ.

“Medal Project” нь өнгөрсөн оны аравдугаар сард эхэлж иргэд тусгай цэгүүдэд хэрэггүй болсон хэрэгслүүдээ хандивлаж эхэлсэн юм. Төсөл 2019 оны гуравдугаар сарын 31-нд дуусах бөгөөд тэр хүртэл 2700 кг хүрэл, 30.3 кг алт, 4100 кг мөнгө цуглуулах зорилт тавьсан байна.

Токио олимп медаль зурган илэрцүүд

Уг төсөлд Японы үүрэн холбооны оператор “NTT DOCOMO” компани, Японы орчны эрүүл ахуйн төв, Байгаль орчны яам, Токио хотын захиргаа тус тус хамтран ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Токиод хүрэлцэн ирж, дээрх төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн өөрийн хуучин утсаа хандивласан байна.

Сонирхуулахад 100 ширхэг гар утаснаас ойролцоогоор 3 грамм алт гаргаж авах боломжтойг зохион байгуулах хорооны төлөөлөгч өгүүлсэн байна.

НҮБ-ын тайланд дурдагдсанаар зөвхөн 2016 онд дэлхий дахинд 45 сая цахилгаан хэрэгсэл хаягдсан бөгөөд тэдгээрийн ердөө 20 хувь нь дахин боловсруулагдсан аж. Иймд дээрх төсөл нь маш хурдацтай өргөжиж байгаа электрон хаягдлын асуудлыг шийдвэрлэх процессын эхлэлийг тавьсан томоохон алхам боллоо гэж албаныхан болон хэвлэлийнхэн үзэж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!