Шинэ орон сууцны нийлүүлэлт 20 хувиар нэмэгджээ

Байранд орох хүсэлтэй олон гэр бүл байхад, зах зээл дээр борлуулагдаагүй байр олон мянга бий. Тодруулбал, өнөөдөр орон сууцны зах зээлд 3.7 их наяд  төгрөгийн  борлогдоогүй орон сууц байгаа аж.

Зах зээлд хамгийн их борлуулагдаж байгаа орон сууцны дийлэнхийг дундаж болон стандарт зэрэглэлийн орон сууц эзэлж байна. Энэ ангилалд ипотекийн зээлд хамрагдах боломжтой 80 ам.метрээс доош хэмжээтэй орон сууц багтдаг бөгөөд нийлүүлэлтийн  79 хувийг эзэлж байгаа юм. Харин 12 хувийг бизнес зэрэглэл, нэг хувийг тансаг зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт эзэлж байна. Үүнээс үзэхэд зах зээл дээр ипотекийн зээлийн эрэлт их байгааг мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Мөн эрэлт талаасаа жилд ойролцоогоор 23 мянган орон сууц борлогддогийн 12 мянга нь шинэ орон сууц гэнэ. Шинэ орон сууцны эрэлт сүүлийн жилүүдэд өсөж байгаа нь мөн л ипотекийн зээлтэй холбоотой юм байна. Тодруулбал, ипотекийн зээл олгосноос хойш шинэ орон сууцны нийлүүлэлт 20 хувиар нэмэгджээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!