Хятадад Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

2022-05-09
1 min read

Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн цэрэг эрст зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслол Хэбэй мужийн Жанбэй хошуунд (Хойд Хятад) боллоо.

Уг ёслолд Орос, Монголын дипломатчид, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, Хэбэй муж, Жанбэй хошуу, Жанчхүү хотын эрх баригчид болон олон нийтийн төлөөлөл оролцсон байна.

“Хятад улсын хувьд дайн 1937 онд эхэлж, Хятадын ард түмний Японы эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн дайн болсон юм. Хятад улс 35 сая хүнээ алдаж, дайны хүнд хэцүү үеийг туулсан боловч Европын ихэнх орноос ялгаатай нь бууж өгөөгүй билээ” гэж ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч Иван Желоховцев хэлсэн үгэндээ дурсав.

Тэрбээр цааш хэлэхдээ, Монгол улс 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд дайн зарлаж, Манжуурын ажиллагаанд оролцуулахаар 80 мянган хүнээ фронтод илгээсэн юм.  Голдуу морьт ангиуд бүхий энэ цэргүүд генерал Исса Плиевийн удирдлага дор морьт-механикжсан нэгдсэн бүлэгт тулалдсан юм гэв.

Жанбэй хошуун дахь энэхүү хөшөөг анх 1945 онд босгосон бөгөөд тус хошууг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үеэр амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын цэргүүдийг оршуулжээ. Хятадын иргэний дайны үеэр хөшөө эвдэч сүйдсэн байна. Харин Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсыг тунхагласны дараа дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гарч, 1957 оны 10 дугаар сарын 20-нд нээжээ.

2017 онд сэргээн засварлах ажлын үеэр Зөвлөлтийн 69, Монголын 56 дайчны нэрийг хятад, орос, монгол хэлээр сийлсэн дурсгалын самбарыг шинээр суурилуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »