П.Баярхүү: Дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт” -ыг Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт”-ыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод тохиолдож болох болзошгүй аюулд ард иргэдийг бэлэн байдалд байлгаж, төр засаг, удирдлагуудаас авах арга хэмжээ нь тодорхой, байгууллагуудын хамтын ажиллагааг нь сайжруулах, аюулыг хохирол багатайгаар даван туулах зэрэг болзошгүй аюул нүүрлэхэд бид бодит байдал дээр манай улс  ямар түвшинд байгааг дүгнэх зорилготой байна.

Улаанбаатар хотод аюулгүйн 111 цэг талбай бий. Мөн Монгол улсад аюул занал тохиолдоход олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэний нисэхийн байгууллагуудын тусламж ямар байдаг талаар сургалт судалгааг илүү нарийн хийж, хамрах хүрээ том, цогц хэмжээний сургуулилалтыг хийхээр төлөвлөөд байна. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг хэрхэн зохион байгуулалтад оруулж аюулгүйн бүсэд очих маршрутыг хүртэл бэлдэхээр ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг ард иргэдийнхээ оролцоон дээр тулгуурлан зохион байгуулна.

Одоогийн байдлаар тус сургуулилттай холбоотойгоор 14 ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү

П.Баярхүү: Дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ Arslan.mn “Дөрөвдүгээр сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тул тус бүрдээ ажлаа зохион байгуулахыг хүсэж байна. Түрүүн хэлснээр хагаралын шинж тэмдэг илэрч байгаа учраас бид үргэлж бэлэн байдалд байх хэрэгтэй Улаанбаатарт буулгаад дахин барих барилга олон бий. Тэр утгаараа барилгын норм стандартад өөрчлөлт орсон байгаа” гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр

П.Баярхүү: Дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ Arslan.mn

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 1990 оноос хойш гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг Нийслэл хотод зохион байгуулж байгаагүй.Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил эрс  нэмэгдэж байгаа. Тэр утгаараа энэхүү Энэ сургуулилалт Нийслэл хотыг бүхэлд нь хамарсан томоохон сургалт бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулна.

П.Баярхүү: Дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ Arslan.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!