Томуугийн вакциныг 50 мянган хүнд төлбөргүй хийнэ

0
22

ЭМЯ-ны хүсэлтээр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.  Уулзалтаар улирлын томуугийн эсрэг хандивын вакцины эхний ээлж болох 50.000 хүний вакциныг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах талаар ярилцлаа.

175.000 хүний улирлын томуугийн эсрэг вакцин хандивлах гэнэ. ЭМЯ-ны зүгээс дараагийн ээлжийн 125.000 хүн вакциныг энэ сард багтаан ирүүлэхийг  хүслээ. Харин зөвлөх мэргэжилтнүүд хүн амын дундах эргэлтэд байгаа улирлын томуугийн үүсгэгчийн хэвшинжээс шалтгаалан вакцин үйлдвэрлэлээс оройтож гарч байгаа талаар тайлбар хийв.

Мөн НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улирлын томуугийн 45.000 тун вакциныг энэ сарын 23-нд хүлээн авч, бага насны хүүхдийг дархлаажуулна гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!