Монгол бичгийн гар болон кодыг “Юникод” стандартад оруулах эсэх нь та биднээс шалтгаална

Цахим орчинд монгол бичгээр бичих боломжийг бүрдүүлэх үүднээс “Болорсофт” компани монгол бичгээр бичихэд зориулагдсан гар боло фондыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү фондыг  “Windows” дээр ашиглах бөгөөд үгийн хүйсээр тодорхойлон залгадаг х, г, ха, га зэргийг ялгаж оруулсан мөн олон хувилбар сонгогчийг нэг болгосноороо онцлогтой аж. “Болорсофт” компани гаргасан монгол бичгийн гар болон кодыг “Юникод” стандартад оруулах эсэх нь уг программын татан авалтын тоо, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалах юм байна. Дээрх зүйлсийг татаж аваад үнэ төлбөргүй ашиглах боломжтой ажээ.

Монгол бичгийг дүрс болон авиа зүйн аль хэлбэрээр “Юникод”-д бүртгүүлэх нь маргаантай байдаг. Учир нь, Өвөр Монголын зүгээс монгол бичгийг дүрс бичгээр кодлох саналтай байдаг бол Монголын эрдэмтэд авиа зүйн хэлбэрээр кодлох байр суурьтай байгаа юм. Түүнчлэн “Юникод”-ын зүгээс монгол бичгийн кодыг дүрс болон авиа зүйн хосолмол байдлаар явуулах шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.

Ирэх дөрөвдүгээр сард “Юникод”-ийн техникийн олон улсын зөвлөгөөн Монгол Улсад болох бөгөөд уг хурлаар илүү тодорхой зүйл ярих ажээ. Монгол бичгийг “Юникод”-д бүртгүүлж, албан ёсны стандарттай болоход хувь нэмрээ оруулахыг хүсвэл ЭНД-ээс монгол бичгийн гар, кодыг татан авч, ашиглах боломжтой юм байна.

 

юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!