Хар тамхины үйлдвэрийг илрүүлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы цагдаа нар Улаанцав хотод ажилладаг байсан хар тамхины үйлдвэрийг илрүүлэн устгаж, ажиллуулж байсан гэмт бүлэглэлийн 18 гишүүнийг баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Цагдаа нар энэ сарын эхээр хар тамхинд мансуурсан этгээдийг баривчилсан нь хар тамхины мафийн мөрөөр орох сэжүүр болсон байна. Гүйцэтгэх ажиллагааны явцад цагдаа нар 12.88 кг метамфетамин хурааж авчээ. Хар тамхины үйлдвэрлэлийн барилгын суурийн давхарт ажиллуулдаг байсан аж. Гэмт бүлэглэл мөн хөрш Хэбэй мужид үйл ажиллагаа явуулдаг нь мөрдлөгийн явцад тогтоогдсон бөгөөд тус мужийн цагдаагийн газартай хамтарсны дүнд гэмт бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь баривчилж чадсан байна.

1 сэтгэгдэлтэй


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!