НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн олгоно

2022-04-25
1 min read

Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны эхний улирлын буцаан олголтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон байна.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож буй билээ. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

Иргэдийн хувьд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянга хүртэл төгрөг авдаг гэх судалгаа гарсан байна. Татварын ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны I улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авчээ. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна.

Орчуулах »