Тэтгэврийн зардлаас долоон тэрбум төгрөгийн өр үүсжээ

Энэ жил халамжийн хөтөлбөрт 67 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

Харин өнгөрсөн жил Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг орон нутгийн төсвөөс олгодог байсныг өөрчлөн улсын төсөвт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний зардлыг төсөвт хүлээн авч тооцоо нийлжээ. Ингэхэд  долоон тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Тухайлбал, нийслэлд 3.4, орон нутагт 3.6 тэрбум төгрөгийн өр үүссэн аж.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!