Өдрийн өнгө

Билгийн тооллын 6. Үл зохиолдох барилдлагатай шаргачин туулай өдөр. Өглөө нар 08:06 минутанд мандан. Орой 18:07 минутанд жаргана. Уг өдөр хонь, гахай жилтэнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах муу нөхдөөс зай барих  дээдэст бараалхах мал аж ахуйн элдэв үйл лус тахих хийморийн дарцаг хийсгэх согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн газар хагалах булгийн эхнэд чулуу мод хөндөх нүүдэл суудал хийх цуглаж чуулах тээрэм босгох зэргт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг бар, туулай, морь, хонь, тахиа болой үс засуулбал өнгө зүс сайжирна. Зүрх ,гар, хацартаа мэс бүү хүргэ. Дашнямтай өдөр.

 02 сарын 11-нд дэлхийн түүхэнд:

  • 1940 оны энэ өдөр МУИС-ийг байгуулах тогтоол гаргасан.
  • 1927 оны энэ өдөр Монголын зүүн өмнөд хил Сулинхээр, Замын-үүд, Дарьганга нутагт харуулын цагдаа суулгав.
  • 1920 оны энэ өдөр Монгол улсад малаар барьцаалсан “бага болзоот” цаасан мөнгө гаргажээ.
  • 1919 оны энэ өдөр Фредрих Эберт бүгд найрамдах Герман улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • 1990 оны энэ өдөр Өмнөд Африкийн хар арьст удирдагч Нельсон Мандела 27 жил шоронд хоригдсоны эцэст суллагдав.

02 сарын 11-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

  • 1992 оны энэ өдөр Twilight киноны од жүжигчин Taylor Lautner мэндэлжээ.
  • 1969 оны энэ өдөр жүжигчин Jennifer Aniston мэндэлжээ.
  • 1847 оны энэ өдөр Дэлхийн суут зохион бүтээгчдийн нэг, бизнесмэн Thomas Edison мэндэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!