Итали 2023 он гэхэд Оросын хийнээс хараат бус болно

2022-04-24
1 min read

Итали улс Оросын хийн импортоос 2023 оны хоёрдугаар хагас гэхэд “бараг бүрэн хараат бус болж эхлэх боломжтой” гэж Италийн Экологийн шилжилтийн асуудал хариуцсан сайд Роберто Чинголани хэлсэн талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлжээ.

Р.Чинголани Италийн “La Stampa” сонинд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлснийг түүний ажлын алба баталсан байна. Энэхүү шийдвэр нь Украины хямрал үүсэхээс өмнө хийн хангамжийнхаа 40 гаруй хувийг Оросоос импортолдог байсан Итали улсын хувьд богино хугацааны өөрчлөлт юм.

Итали улс нь Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа Оросын эсрэг Европын Холбооны бусад орнуудын нэгэн адил хориг арга хэмжээ аваад байгаа хэдий ч хийн импортод хориг тавиагүй байгаа юм.

Р.Чинголанигийн ярьснаар, Засгийн газар хийн нийлүүлэгчдээсээ импортыг дээд түвшин хүргэн нэмэгдүүлэх, шинэ гэрээ байгуулах, шингэрүүлсэн байгалийн хийг буцаан ашиглах боломжтой хийн хэлбэрт хувиргах улсынхаа чадавхийг нэмэгдүүлэх замаар Оросын хийн импортыг эрс бууруулах ажээ.

Сүүлийн долоо хоногуудад Итали улс Алжиртай хийн нийлүүлэлтийн гэрээ байгуулснаас гадна Египет, Бүгд Найрамдах Конго Улс, Ангол улстай хийн жижиг гэрээнүүд байгуулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »