Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 600 гаруй хүний мэдүүлгийг хянажээ

0
24

Авлигатай тэмцэх газар энэ сарын 2-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 313 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 330 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 616 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 313 мэдүүлгээс илт зөрчилтэй 1, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 281, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 10, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 21 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Одоогоор ажиллагаанд 303 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Э.Даваачулуун, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Энхцэцэг, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн А.Эрдэнэбат нарын 281 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Баянхайрхан сумын улсын бүртгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д-г тухайн албан тушаалд томилогдоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагаас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!