Сурагчдын хичээл даваа гаригт орно

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч, даваа гаригаас (2019.02.11) хичээллэж эхэлнэ. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар агаарын бохирдол ихтэй үед нийслэлийн сурагчдыг урт хугацаагаар амраах шийдвэр гаргадаг болсон билээ. Уг тушаалаар аймаг, сумын сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20-ныг дуустал дөрвөн долоо хоног, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал, 6-12 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан долоо хоногийн хугацаатай тус тус амраахаар шийдвэр гарсан юм. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас сурагчдын амралтын хугацааг сунгаж магадгүй тухай яригдсан ч тандалтаар энэ нь баталгаажаагүй тул амралтын хугацаа ийнхүү дуусгавар болж байгаа ажээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!