У.ХҮРЭЛСҮХ, С.АМАРСАЙХАН, Н.ЦЭРЭНБАТ НАР ХЭТЭВЧ НЭГТЭЙ ЮҮ?

-50 сая ам.долларын өртэй, хамаг бүгдээ Хонгконгийн банк, санхүүгийн байгууллагад барьцаалсан гэх С.Амарсайханы ах дүүст Хотын даргын суудал, худ Х.Баттулгын нөлөө хамгийн чухал гэв үү-

Нийслэл удирдлагагүй, чиглүүлэгчгүйгээр бүтэн нэг улирал болох хариуцлагагүй цаг үеийг бид үзэж байна. Эрх баригчид дотооддоо хагаралдаж, бүлэг фракциараа задарч, тэр дунд тэлээ хурга шиг гүйж амьдарч байсан зарим нөхдийн үнэн төрх илэрч, арчаагаа алдан байгаа эмгэнэлт, бодит үйл явдал тасралтгүй үргэлжилж байна. Тэдний дотоодын хагарал хэрээс хэтэрч намын дарга У.Хүрэлсүх эсрэг фракциудын төлөөллүүдийг албан тушаалаас нь буулгаж, өөрийн гар хөлийг томилсоор, залсаар байгаа билээ. Бүх зүйл эцэг нэгт ах дүүс болох “херо” Д.Баатар, Д.Оюун-Эрдэнэ нарын бичиж, батлуулсан сценарийн дагуу золиослохоо золиослон, хөлдөө чирэхээ чирэн амжилттай урагшилж буй ч Улаанбаатар хотын захирагчийг сонгох сонгууль дээр гацчихаад байна.

Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлж, НИТХ-ын даргын албанд Р.Дагвыг томилохоор “тохирсон” төдийгүй намын бодлогыг зөрж нэр дэвшсэн хүнийг ХУРАНДАА удирдагч нь намаасаа хөөх хүртэл асуудал хөндөнө хэмээн яригдаж байсан ч албан тушаалтны бус ард нийтийн санал, сонголтоор өнөөг хүртэл урагшилж яваа гэгддэг С.Мөнхчулуун гэж нөхөр заалнаас нэрээ дэвшүүлж, улмаар НИТХ-ын олонхийн дэмжлэгийг авснаар хот дахь томилгооны хөтөлбөрт тооцоолоогүй асуудал ургачихаад байгаа. Ямартаа намын Удирдах зөвлөлийн, тэр дундаа намын даргын шийдвэрийг сөрөх нэг ч хүн гарахгүй хэмээн бат итгэж суусан нийслэлийн МАН-ын бүлэг С.Мөнхчулуун гэх мангаа нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлэн гэнэт гарч ирсэнтэй холбогдуулан 30 минутын завсарлага авч байхав дээ. Энэ зуурт түүнтэй холбогдох элдэв но, хээл хахууль, албан тушаалаа ашигласан зэрэг элдэв хэрэг олж хэвлэл, сошиалаар яаралтай сэвээдэх гэсэн боловч дэггүй дүүгийн нь тоглоомон сэлэм эргүүлж цагдаагийнхныг айлгаснаас өөр дорвитой юм олдоогүй гэж байгаа.

Эл бүхэнд бачимдан тэвдсэн НИТХ-ын дарга С.Амарсайхан сүүлийн үед хачин их ууртай яваа юм байх. Уургүйдээ л хотын даргын асуудлаар өөрт нь санал өгөөгүй төлөөлөгчдөдөө өс санаж өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ХХI хуралдааны үеэр “НИТХ-ын зарим нэг төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон, ар өврөөсөө хөөцөлдлөгөөтэй нөхдөд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг нь зарлана” хэмээн хилэгнэхэв. Ам алдвал барьж болох биш. Биеэ барьж дийлээгүй хилэгнэлээсээ болж НИТХ-ын гишүүдээ гүтгэсэн асуудалд ороогдуутаа “Би хэлээгүй, АТГ-ын мэдээллээс иш татсан юм” хэмээх арга ядсан нийтлэлүүдийг сошиалаар илгээж эхлэв. Түүний Хотын дарга болох гэсэн улайрал, бодлогогүй алхмуудтай нь зэрэгцэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарыг нэг хэтэвчтэй гэх хардлага нийслэлийн удирдах ажилтнуудын дунд “бор шувуу” болон нисч байна.

Зайсанг зайдалж, Туул голыг самарч, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд ноцтойгоор халдаж буй “Зүүнбаян рефайнери” компани нь түүний төрсөн ах С.Уламбаярын нэр дээр хэдий ч ард нь С.Амарсайхан өөрөө байдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар баталж, хэлсэн. Харин ард нь байх С.Амарсайхантай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар хэрхэн холбогддог юм бол… Н.Цэрэнбат, С.Отгонбаяр нар нэг нутаг уснаас гадна эх сурвалжийн хэлснээр С.Отгонбаяр, С.Уламбаяр, С.Амарсайхан нараар, ялангуяа “Зүүнбаян рефайнери” компаниар нь оролдсон хэнийг ч болов хялбархаан замаас зайлуулдагт нь Ерөнхий сайд тусалдаг юм байх. Тухайлбал, Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгын суурь тавьж, ингэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулан, бүхэл бүтэн таван га газрын бургасыг хядаж Усны тухай хуулийн 22.2-ын “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалт, мөн 22.3 дахь “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэснийг илтэд зөрчиж байсан тус компанид тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдөр А/177 тоот тушаал гаргаж, газар ашиглах эрхийг нь албан ёсоор дуусгавар болгосон байдаг.

Тушаалд “Зүүнбаян рефайнери” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа анх авсан дөрвөн га газрын хүрээнээс хэтэрч, дур зоргоороо газрынхаа хэмжээг нэмсэн, байгаль орчны унаган төрхийг эвдэж, ноцтой зөрчил гаргаж буй тул хэмээн онцолсон аж. Харамсалтай нь “Зүүнбаян рефайнери” ХХК үйл ажиллагаагаа зогсоох битгий хэл тэдний хууль зөрчсөн давралтад даруулга тавьсан Д.Оюунхорол сайдыг Н.Цэрэнбат гэж нөхрөөр солиулж дөнгөсөн гэнэ. Ингэснээр “Аялал жуулчлалын зориулалтаар 5-хан жилийн хугацаатай ашиглах” нэрээр анх авсан газрынхаа зориулалтыг гуйвуулж, гурван давхар, 50 айлын тансаг хаус, дөрвөн давхар нүсэр үйлчилгээний төв барих ажил нь амар тайван, ажин түжин болсон гэж байгаа. Түүнчлэн дархан цаазат газар, усны ундарга, Туулын эрэг гэхчлэн Улаанбаатар хотын иргэд, байгаль орчны эсрэг ноцтой гэм хор учруулж буй хэн бүхэнтэй тэмцэнэ гэж ам ангайсан бүгдийг сошиал орчинд хамгийн муухайгаар харагдуулж, болохгүй нэгнийг нь цэвэрлэсээр яваа гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлж байна.

Тэрбайтугай, хотын даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн “Барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилга баригдахаар байна” хэмээн өгч байсан мэдээлэлд мань С.Амарсайханы шар үс босч, шүд зууж эхэлсэн гэдгийг тун ойрын нь нэгэн баталж байгаа юм. Учир нь, нэг бүр нь 3 тэрбум төгрөгөөр зарагдахаар аль хэдийнэ зар сурталчилгаагаа эхлүүлсэн 50 айлын тансаг хаус, 4 давхар нүсэр үйлчилгээний төвөөс хамгийн багадаа 150 тэрбум төгрөгийн орлого олох хэмжээгүй мөрөөдөлт ажилд нь одоогийн орлогч Ж.Батбаясгалан хүртэл түвэг болох тул Нийслэлийн мэр болуутаа солих нөхдийн эхний жагсаалтад нэрийг нь зоосон гэх. Энэ бүхнээ С.Амарсайхан өөрөө “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ бталсан гэхэд хилсдэхгүй биз.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Хотоо хөгжүүлэхийн тулд өөрийнхөө нэр төрийг золиослоод явж байна” гэж хариулсныг олон нийт санаж буй болов уу. Усны тухай хуулиар Туул голын сав газар дахь барилга байгууламжийг зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр, мөн хоёр давхраас дээшгүй барих заалттай атал “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн ард байдаг гэх НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хотоо хөгжүүлэх” гэх уянгат үгээр түмнийг хууран, мөрөөдлөө бодит болгохоор Хотын даргын эрх мэдлийн төлөө улайран зүтгэлж байна. “Төрийн алба гэдэг ажил хийе гэсэн залуу хүмүүст нэг их хүсээд байх таатай орчин биш. Хууль дүрэм, ном журмын дагуу гэхээсээ илүү дээр байгаа даргын таалалд нийцэж ажиллах шаардлага илүү тавигддаг” хэмээн НИТХ-ын даргын индэр дээрээс нэгэнтээ ам алдсан алдарт онолынхоо дагуу компанийн нь эрхийг хааж боогдуулсан Д.Оюунхоролыг, Су.Батболд, Ж.Батбаясгалан нарыг замаасаа “цэвэрлэж” яваа С.Амарсайхан болон түүний төрсөн ах, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Онцгой байдлын сайд асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн С.Отгонбаяр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарыг ашиг сонирхол, орлогын эх ундарга нэгтэй хэмээн нийслэлийн удирдах ажилтнууд төдийгүй МАН, АН-ын гишүүд ч өөр зууртаа ярих аж. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай худ болж, аль хэдийнэ өвөө болцгоосон С.Отгонбаярын нөлөө С.Амарсайханы ажилд нэлээдгүй тусдаг хэмээн АН-ын гишүүд сайрхдаг гэнэ. “Оюуны ундраа” группийн эзэн С.Отгонбаяр, Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэг байранд, хөршүүд байх үеэс хүү О.Тэнүүн, охин Б.Намуун нар үерхэж, улмаар 2012 оны үед хамтран амьдарч байгаад салсан гэдгийг олон нийт мэднэ. Гэсэн ч хүүхдүүдийн нь салалт 5 жилийн дараа буюу Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараахан гэрлэлт болон өөрчлөгдөж, өнгөрөгч намар ач, зээгийн зулай үнэрлэн өвөө болцгоогоод байгаа юм.

Энэ мэт нарийн ширийн холбоо, учиг уялдаа нь 50 сая ам.долларын өрөнд орж “Зайсан хилл” цогцолбор, “Оюуны ундраа” групп болон дээрх “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Хонгконгийн нэгэн банк, санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж байдалд орсон гэгдээд буй “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Зайсан хилл” цогцолборын зохион байгуулагч О.Тэнүүн, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт авралын нар сар, од нь болно гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Үнэхээр олон нийтийн таамаг, хардалт үнэн байж, өр шир өгөө аваагаа тэнцүүлэх гэж буй бол эрхэм С.Амарсайханд Хотын даргын эрх мэдлийг атгуулах нь хэр зөв бол…

НИТХ-ын гишүүдээ гэмт хэрэгтнүүд мэт зандарч, улайран зүтгэх түүний цаад санаа, сонирхолд туслахаар мэрийх Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, байдгаа барин гүйх Н.Цэрэнбат сайд нарыг нэгтгэдэг гэх хэтэвч нь Туул голын эрэгт сүндэрлэх, нэг бүр нь 3 тэрбумын өртөгт 50 ширхэг тансаг хаус биш байгаа?!! Сийрүүлж, зогтусах л асуудал!!!

 

 

20 Сэтгэгдэлүүд

  1. С.Амарсайхан өмнөговь аймгийн гурван тэс сумын нутагт 3700 га 21104 тоот 100 сая тнн коксжих нүүрсний ашиглалтийн тусгай зөвшөөрлийг нэг төгрөг ч гаргалгүйгээр гадаадын компаниас 2017 онд шүүхэд ажилладаг ах дүү нартайгаа дээрэмдэж авсан луйварчин ш дээ. одоо 200 сая ам доллараар нүүрсний уурхайгаа зарах гээд явж байгаа новш. чамайг удахгүй нитро сибир азиа компанитай чинь дэлгэнэ э. чи нийслэлийн олон тендрийг ах дүү нарынхаа компанид өгч олон тэрбумын ашиг олсон бүх баримт чинь байгаа хулгайча. налайхаас их хуралд чи нэр дэвших үедээ асар их хохирол амсана даа увсын хужаа минь

  2. Н.Цэрэнбат, Хүрэлбаатар, Амарсайхан гэсэн Увсын хулгайчуудыг төрд гаргадаг Хүрэлсүх хэн бэ, новш чинь

  3. Хүрэлсүх өөрөө Багануурын уурхайтай үйгүй холбоотой нөхөр дөө

  4. Сүхбаатар аймагт өндөр үнээр орд зарсан. одоо ховдод газрын ховрын лантаны орд зарсан гээд тоочвол олон ордын отгонбаяртайгаа зарсан. хүчиндүүлдэг эхнэр МҮОНРТ ийн нэвтрүүлэгч Г.Ичинхорлоо нь м.энхболдын араас хутга шаасан гээд тоочоод баршгүй шуналын тулам. 103 ын газар, нисэхийн буудлыг өгөөрэй ризда минь. Евро азийн чинь баримтыг удахгүй гаргана а

  5. ялтан Мөнхбаатраар НИТХийн хэвлэлийг толгойлуулдаг хөгийн наймаачин. Амарбаясгалангаа яаж хулхидаж араас нь хутга шааж байгааг чинь мэднэ дээ

  6. С.Амарсайханы аав нь Шарилын нүх ухдаг И.Сайнбуян гэж хужаа байж байгаад 1960 оны сүүлээр налайхад цөлөгдөж ирсэн хятадын хүүхэд ш дээ

  7. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга байхдаа С.Отгонбаяр ах нь дүү нарынхаа компаниар дамжуулж хямдхан үнэтэй шит, цахилгааны тоног улсад олныг шахсан даа баян өлгийн усан цахилгаан станцаас өгөх хувь чинь бага байна Амарсайхаан ахдаа хэлэл дээ. А.Тлейхан

  8. Хямдхан цахилгааны тоног төхөөрөмж аваад улсад өндөр үнээр шахдаг байсан баримтууд чинь надад бна. АТГ өгсөн шүү. ЭХЗХ ны дарга А.Тлейхан

  9. Шударга царайлсан луйварчин Мөнхбаатар нь олон хүнийг гүтгэж харлуулсан новш доо

  10. Энэ С.Амарсайхан ялтан Ц.Мөнхбаатраасаа болж олон ч хүнтэй насны өстөн болж байна даа.

  11. pisdanuud hiij bgaa negnee heden reklamnii mongoor shantaachilj esen shideer muulhaa bolioch hyamdhan setguulchid

  12. шарлын нүх ухагч хятадын хүү амарсайхан юу хийсэн юм бөгс долоогчоо

  13. ах С.Отгонбаяр нь шоронгийн хоригдол байхдаа зайсангийн хорихийн арын газрыг үнэгүй авсан архаг хулгар даа


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!