Хилийн манаанаас оргосон гэх цэргийн цогцос ОХУ-аас олджээ

Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай цэрэг амь насаа алдсаж нийгмийг цочирдуулаад удаагүй байхад Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч зэвсэглэн оргосон хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэг нь өнгөрөгч сарын 30-нд гарсан бөгөөд Тодруулбал, Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдан ирсэн В гэгч нь харуулд гарч байгаад оргосон хэмээн мэдээллэж байгаа. Тэгвэл түүнийг хил даван явж байхдаа ОХУ-ын хилчдэд баригдаж, энэ үедээ өөрийн амийг егүүтгэсэн гэх мэдээлэл ирлээ.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад: “ОХУ-ын нутаг дэвсгэрт шалгаж байгаа учраас манайхаас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв. Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Оросын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас Оросын хуулийн байгууллага шалгана” гэсэн мэдээллийг өглөө. Хөдөөний 19-хөн настай залуу юуны тулд цэргийн албанаас зэвсэглэн оргосон, тэр тусмаа гадаад орон руу морьтойгоо зугтан орсон гэдэг нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!