Албан тушаалыг 50 саяар үнэлсэн гэх Д.Амарбаясгаланг АТГ-т өгчээ

Д.Амарбаясгалан албан тушаал наймаалцсан гэх асуудлаар АТГ-т шалгагдахаар болсныг хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн долоодугаар хорооны иргэн Г-д Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалыг 50-н сая төгрөгийг хандивлах нөхцөлтэйгээр санал болгосон гэнэ. Д.Амарбаясгалан тухайн иргэнээс мөнгө авахдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар явах гэж байгаа, мөн намын санхүүжилтэд хэрэгтэй байна гээд хоёр удаагийн үйлдлээр 30 сая төгрөг авч, 20 саяыг нь намын санхүүдээ тушааж 10 саяыг нь бусдаар дамжуулан бэлэн авсан аж.

Үүнээс хойш Г нь ажлаа сураглан очиход эрхэм генсек “хүлээж бай” гэсэн хариултыг өгөөд байж. Харамсалтай нь араасаа хоёр, гурван сар явуулсан Д.Амарбаясгалан 2017 оны нэгдүгээр сард Г-д санал болгож байсан /НӨҮГ/ Хэсэгчилсэн Инженерийн Хангамжийн Удирдах газрын даргын албан тушаалд өөр хүнийг томилсноор асуудал үүсчээ. Хулхидуулсан нөхөр үүнээс хойш Д.Амарбаясгалантай уулзахыг хүсч утас цохьсон ч бултсаар байсан тул намын нь Ёс зүйн хороонд гомдол гаргаж Д.Амарбаясгаланд арга хэмээ авч өгөхийг хүссэн ч гомдлыг нь авч хэлэлцээгүй байна.

Эцэст нь аргаа барсан иргэн ийнхүү АТГ-т хандсан бололтой. Хэдийгээр гомдлын мөрөөр АТГ-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн албан тушаал наймаалцаж, их хэмжээний мөнгө авлигад авсан гэх хэргийг шалгаж эхэлсэн дуулиан нийгэмд тарж, 60 тэрбумын жинхэнэ эздийн нэг нь эрхэм генсэк өөрөө байсан юм биш үү хэмээн бухимдаж байгаа ч үнэхээр ийм хэрэг болсон бол эл хэрэг нь авлигын бус залилангийн хэрэг болно гэдгийг хуулийнхан хэлж байна.

Тийм болоод ч тэр үү, асуудал эрүүгийн хэрэг болон хүндэрч болзошгүй болсон тул Д.Амарбаясгалан гомдол гаргасан иргэн Г-тэй тохирч, улмаар мөнөөх иргэн нь “тийм зүйл болоогүй” хэмээн өргөдөл гомдлоо татаж авахаар гүйж эхэлсэн гэдгийг ч эх сурвалжаас хэллээ. Ямартай ч “60 тэрбумынхан” хэмээн чичлэн давчдаж байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дээрх хэргээс гадна ЖДҮ-тэй нэр холбогдсон зэргээсээ болж хэсэгтээ нам гүм, ажин түжин болчихоод байгаа билээ.

6 Сэтгэгдэлүүд

  1. Албан тушаал наймаалцаж байхыг нь мэдэх хүн тэгээд байгаа юм уу битгий худлаа хүни йнэр хүнд унагаад бай

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!