Хөхүүл эмэгтэйчүүдийг гадуурхахаас сэргийлж хууль гаргажээ

Чили улсын Сенат хүүхдийг хөхөөр хооллох нь эх, хүүхдийн эрх хэмээн хүлээн зөвшөөрсөн хуулийг баталсан байна. Чилийн засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, эх, хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд 300 хүртэл ам.долларын торгууль ногдуулахаар хуульд тусгажээ. Тус улсад олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж буй эмэгтэйг ялгаварлан гадуурхах, таагүй хандах тохиолдлууд сүүлийн үед түгээмэл ажиглагдах болсон байна. Харин энэхүү хууль нь хөхүүл эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.

Түүнчлэн, хуульд эхийн сүүний сан бий болгох, хөхний сүүгээ хандивлах хөхүүл эмэгтэйчүүдийг урамшуулах зэрэг заалтыг тусгасан ажээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!