Зэвсэгтэй цэрэг оргож хил давжээ

Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргосон тухай мэдээлэл дуулиан тарьж эхэллээ.

Тодруулбал, оргосон цэрэг нь хоёр хоногийн өмнө 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай явсан бөгөөд ОХУ-ын хил гарч зугтсан гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байна. Уг цэрэг нь Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан аж. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Эргэн сануулахад өмнө нь 2016 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн цэргийн 0101 цэргийн ангиас зэвсэглэсэн хоёр цэрэг оргосныг  Сэлэнгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлж байсан билээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!