МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэ шаардлага хүргүүллээ

2022-04-11
1 min read

МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шаардлага хүргүүлж, НХХЯ-ны гадаа жагсаал хийлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Харин 2021 онд хуулийн хугацаа бүрдсэн хэдий ч Ковид19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл цалин хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоогоогүй байна.

Өнөөдөр инфляцийн түвшин 13.4 хувьд хүрч, сүүлийн нэг сарын дотор бензин шатахууны үнэ 11.4%, бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсөн, хяналтгүй нэмэгдсээр, иргэд амьжиргаагаа залгуулахад туйлын хүнд болж, Монгол хүний амьдралын чанар, түвшин улам доройтож байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо МУ-ын ЗГ-т удаа дараа хүргүүлсэн шаардлагаа нэхэмжилж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 заалтыг яаралтай хүчингүй болгох, энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, шаардлагаа дахин хүргүүлжээ.

Орчуулах »