ОХУ-ын Засгийн газар онцгой байдлыг зардлын нөөцийг 3.52 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ

2022-04-11
1 min read

Барууны хориг арга хэмжээнд өртөөд буй ОХУ эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд онцгой байдлын зардлын нөөцийг 3.52 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх болсноо тус улсын Засгийн газраас мэдэгдэв.

Мөн Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчид болон хүүхэдтэй өрхүүдэд 1 их наяд гаруй рублийн санхүүгийн тусламж үзүүлэхээ амласан байна.

Тус улсын Засгийн газраас ням гарагт гаргасан мэдэгдэлд, “эдгээр санхүүжилтийг гадны хориг арга хэмжээний нөлөөнд буй эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна” гэжээ.

Засгийн газрын нөөц сан бол улсын төсвөөс гадуур яаралтай зардалд зарцуулагдах нөөц бөгөөд өнгөрсөн онд тус нөөц сангаас цар тахалтай тэмцэх нэг удаагийн нийгмийн зардалд зарцуулж байсан байна.

Нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь эхний улиралд тус улсад орж ирсэн 271.6 тэрбум рублийн эрчим хүчний нэмэлт орлого хэмээн Засгийн газар мэдээлэв.

Статистик мэдээллээр, ОХУ нь ЕХ-ны байгалийн хийн 40 орчим хувийг, газрын тосны гуравны нэгийг хангадаг. Олон улсын Эрчим хүчний агентлагийн хийсэн тооцооллоор өдөрт ОХУ нэг өдөрт 400 сая ам.долларын байгалийн хий, 700 сая ам.долларын газрын тосыг ЕХ-нд нийлүүлдэг аж.    

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »