Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдтэй уулзлаа

2022-04-09
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн тайван жагсаалаар залуусын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавьсан тодорхой шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлдлөө.

Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлов.

Ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг санууллаа.

Орчуулах »