“Монголчууд Гэртээ” теле-концерт зохион байгууллаа

2020-11-27
1 min read

Монгол HD телевизээс “Монголчууд Гэртээ” теле-концертыг өчигдөр зохион байгууллаа. Шууд нэвтрүүлгийн үеэр иргэдээс 333 сая төгрөг, 5500 орчим хүнсний багцын хандив цугласан байна.

Цугласан хандивыг Монголын улаан загалмайн нийгэмлэгт өргөж, коронавирусийн халдварын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм. Рок попын болон нийтийн дууны олон уран бүтээлчид энэ нэвтрүүлэгт оролцон, гэр гэрээсээ ая дуугаа өргөлөө.

Нэвтрүүлгийг үзэх бол Монгол HD телевизийн нүүр хуудсанд зочлоорой.

Орчуулах »