В.Путины машиныг хэрхэн хийсэн бэ?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2018 онд Ерөнхийлөгийн тангараг өргөх ёслолд ирэхдээ “Аурус” нэртэй шинэхэн лимузин автомашинтай ирсэн билээ. Саяхан тус улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ч мөн “Аурус” машин хөлөглөх болсон гэнэ. Удахгүй “Аурус” брэндийн шинэ загварын машинуудыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Аурус” бол тус улсын төрийн албан тушаалтнуудад зориулсан автомашины шинэ брэнд ажээ. Нэрний хувьд алтны химийн нэршлийн эхний хэсэг болох “Ау”, Орос улсын “Рус” гэдгийг нийлүүлсэн байна. Тэгвэл тус улсын Худалдаа үйлдвэрлэлийн яамнаас ерөнхийлөгчийн хөлгийг 2013 оноос эхлэн ямар шат дамжлагаар, хэрхэн бүтээсэн талаарх видео бичлэгийг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

 


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!