Соёлын салбарынхан орхигдож болохгүй

0
9

Цалингаа нэмүүлэх тэмцэлд соёл урлагийнхан нэгдэж байна гэдгээ мэдэгдлээ. Соёл, урлагийн байгууллагад ажиллагсдын цалин 2014 оноос хойш нэмэгдээгүй гэнэ.

Соёл урлагийн ажилтны дундаж цалин одоогоор 563.4 мянган төгрөг аж. Түүнчлэн Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд тэд цалингаас өөр урамшуулал, хөнгөлөлт эдлэдэггүй аж.

Цалингаа нэмүүлэх тэмцэлд соёл урлагийнхан нэгдэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Соёл, урлагийн байгууллагад ажиллагсдын цалин 2014 оноос хойш нэмэгдээгүй гэнэ.

Соёл урлагийн ажилтны дундаж цалин одоогоор 563.4 мянган төгрөг аж. Түүнчлэн Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд тэд цалингаас өөр урамшуулал, хөнгөлөлт эдлэдэггүй ажээ. Түүнчлэн соёл урлагийн салбарын ажилтнуудын 90 хувь нь банкны зээлтэй  амьдарч байгааг салбарынхан хэлж байлаа.

Ингэснээр цалин нэмүүлэх тэмцэлд эрүүл мэнд, боловсрол, соёлын сарбарынхан нэгдээд байна.  Тэд ирэх оны нэгдүгээр сараас цалингаа 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа бөгөөд энэ сарын 16-ны 13.00 цагаас ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд жагсаал зохион байгулахаа албан ёсоор мэдэгдлээ.