“Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна

0
67

Жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг хөхний даруулгагүй өдөр болгон тэмдэглэдэг. Хөхний даруулгаас үүдэн хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг талаар судлаачид өгүүлдэг. Тиймээс хөхний хавдартай тэмцэхийн тулд ганц өдрийг ч болов хөхний даруулгагүй өнгөрөөх хэрэгтэйг онцолж байна.

Нэгэн судалгаагаар хар өнгийн хөхний даруулга байнга хэрэглэх нь маш муу бөгөөд нарны хэт ягаан туяаг илүүтэй шингээж авдаг нь хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болдгийг тогтоожээ.

Хөхний хорт хавдраас сэргийлэхэд зарим хүнс санаанд оромгүй сайнаар нөлөөлдөг байна. Таны өдөр тутам иддэг хоолныхоо цэсийг бага зэрэг өөрчлөхөд л энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлж болох ажээ. Тухайлбал, туна ба яргай загас нь хөхний хорт хавдрын эсрэг хамгийн сайн нөлөөтэй юм байна. Энэ хоёр төрлийн загас нь өндөр хэмжээний омега-3 бодис агуулдаг аж.

Omega-3 нь энэ төрлийн хорт хавдрын өсөлтийг бууруулах үйлчилгээтэй. Мөн эдгээр загас нь хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулах нөлөөтэй D витамин агуулдаг. Долоо хоногт 2-3 удаа оройн хоолондоо эдгээр загасыг хэрэглэвэл илүү үр дүнтэй болохыг эрдэмтэд зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!