Өсвөрийн аврагчид нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна

2022-03-22
1 min read

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн” ОУБ-ын дүүргийн хөтөлбөрийн “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл хамтран зорилтот ерөнхий боловсролын 14, 30, 55, 69 дугаар сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгуулж, шинэ гишүүд тангараг өргөлөө.

Сургалтад хамрагдсан сурагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, “Өсвөрийн аврагч” бүлгийн зорилго, зорилт, үүрэг чиглэлийг танилцуулсан юм.

Сурагчид  “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд  сарын хугацаанд хүүхэд багачуудад мэдээлэл өгөх бөгөөд гал түймэр , ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сэдвүүдийн хүрээнд үргэлжлүүлэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Орчуулах »