H1N1-ийн халдвараар нэг хүн нас баржээ

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авчээ. Тодруулбал, тус сумын БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс H1N1-ийн халдвараар нэг хүн нас барсан тохиолдол гарсан байна. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёр нь маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн байна. Тиймээс тус аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн хурлаар эмнэлэгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр болов.  Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараахь асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

• Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших

• Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах

• Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

• Олон нийтийн газруудаар явахгүй байх

• Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах

• Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!