С.Бямбацогт:Цагдаагийн албан хаагчдийн 36 сарын тэтгэмж хасагдахгүй

0
22

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулж цагдаагийн албан хаагчдийн тэтгэмжийн талаар мэдээллээ. Тэрбээр “Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гарсан. Ийм зүйл байхгүй.Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй. Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй,ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!