“RAPID MED” төвөөр үйлчлүүлсэн иргэд холбогдоорой

Халдвартын үндэсний төвийн урд тал байрлалтай “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газруудаар энэ сарын 2-19-ний өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүс ЭМЯ, ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барих шаардлагатай болжээ.

Тэр дундаа тус төв дотор үйл ажиллагаа явуулдаг бариа засал, лаборатор, эрүү нүүр, шүдний эмнэлгүүдээр дурьдсан өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө авахыг хүссэн байна.

Орчуулах »