“Grammy” шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслолыг Алиша Киз хөтөлнө

“Grammy” шагнал гардуулах 61 дэх удаагийн ёслол хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples Center” цогцолборт болно. Тэгвэл энэ удаагийн ёслолыг Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Алиша Киз хөтлөн явуулахаар болсон тухайгаа өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр 2019 оны “Grammy” шагнал гардуулах ёслолыг хөтлөх эрхийг өөрт нь олгосон тухай мэдээллийг тайзан дээр хэрхэн хүлээж авсан дүрс бичлэгээ “Twitter” хуудсандаа байрлуулжээ.

Дуучин бүсгүй хөгжмийн салбарын нэр хүнд бүхий шагнал гардуулах ёслолыг анх удаа хөтлөх юм. Алиша Киз “Grammy” шагналд 29 удаа нэр дэвшиж, уг шагналыг 15 удаа хүртэж байжээ.

Рэпер Кендрик Ламар, Drake нэрээрээ алдартай Обри Дрейк Грэм нар нэр дэвшсэн номинацийн тоогоор тэргүүлж байна. Ламар найман төрөлд, харин Drake долоон төрөлд нэр дэвшжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!