Өдрийн өнгө

Аргын тооллын 01 сарын 18. Билгийн тооллын 12. Үл тохирох барилдлагатай хөхөгчин туулай өдөр. Өглөө нар 08:35 минутанд мандан, орой 17:30 минутанд жаргана. Уг өдөр хонь, гахай жилтнүүдний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх эмнэг догшныг номхруулах, дээдэст бараалхах, мал аж ауйн элдэв үйл, угаал үйлдэх, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг   номхотгох зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу. Аян замд одогсод чанх урд зүгт мөрөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний завсартаа мэс бүү хүргэ.

 

01 сарын 18-нд дэлхийн түүхэнд:

 

  • 1943 онд Георгий Константинович Жуков Маршал цол хүртэж байжээ.
  • 1914 онд Л.Толстойн зохиолоор хийсэн “Анна Каренина” кино анх удаа дэлгэцнээ гарчээ.
  • 1919 онд Дэлхийн Нэгдүгээр дайныг эцэс болгох Версалийн энх тайвны чуулган нээгдлээ.
  • 1920 онд Зөвлөлт Орос цаазлах ялыг албан ёсоор халжээ.
  • 1959 онд Сенегал, Францын Судан Бүгд Найрамдах Мали улсыг байгуулах тухай хэлэлцээнд гарын үсэг зурлаа.
  • 1732 онд Лондонд хатан хааны театр нээгдэв.
  • 1678 онд Луй Хенепин Ниагарын хүрхрээг анх харсан Европ хүн болов.
  • 1431 онд Генрих VI Францын хаан боллоо.
  • 1958 онд Зааны Ясан эрэг улс тусгаар тогтнолоо зарлажээ.
  • 1949 онд Н.С.Хрущев Коммунист намын удирдагч болов.
  • 1905 онд Москвад олон нийтийг хамарсан ажил хаялт болов.

 

01 сарын 18-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

 

  • 1706 онд Америкийн эрдэмтэн, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Бенжамин Франклин мэндэлжээ.
  • 1860 онд Оросын жүжгийн зохиолч Антон Павлович Чехов мэндэлжээ.
  • 1971 оны энэ өдөр алдарт Корн хамтлагийн дуучин Жонатан Дэвис төржээ.
  • 1971 оны энэ өдөр хөлбөмбөгийн дасгалжуулагч Пэп Гуардиола мэндэлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!