Энэ онд цахилгааны үнийг өсгөх бодлого баримталж байна

Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг дотоодын эх үүсвэрүүдээс хангаж, ОХУ болон БНХАУ-аас импортоор 20 хувийг хангадаг байна. Нийт цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн 74.3 хувийг дулааны цахилгаан станцуудаар, 3.7 хувийг салхин цахилгаан станцуудаар, 0.9 хувийг усан цахилгаан станцуудаар, 0.6 хувийг нарны цахилгаан станцуудаар, 0.04 хувийг дизель цахилгаан станцуудаар үйлдвэрлэж байгаа аж. Гэсэн ч өнгөрөгч 2018 онд эрчим хүчний салбар 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гарчээ. Тиймээс салбар яамны зүгээс энэ онд эрчим хүчний үндсэн тарифыг нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 1кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг байна. Харин нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422, салхиных 230 төгрөг байдаг аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!