ОХУ-д дипломат арга замыг сонгохыг уриаллаа

2022-02-21
1 min read

“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд бямба гарагт Украины асуудлаар яаралтай уулзалт хийсэн талаар Reuters мэдээлжээ.

“Укрианы эсрэг чиглэсэн цэргийн аливаа түрэмгийлэл нь Оросын эдийн засагт ноцтой, урьд хожид үзэгдээгүй зардал учруулах санхүү, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээнүүдээс эхлээд асар их үр дагаврыг дагуулна” гэдгийг анхаарууллаа.

Мөн ОХУ цэргийн хүчээ Украины эргэн тойронд зузаатгаж байгааг Европ тивд Хүйтэн дайнаас хойш цэрэг байршуулсан хамгийн том ажиллагаа хэмээн тодорхойлоод, энэ нь дэлхийн аюулгүй байдал, олон улсын дэг журамд сорилт болж байна гэжээ. Түүнчлэн “Долоогийн бүлэг”-т ОХУ Украины бүсээс цэргүүдээ татаж буйг нотлох баримт нотолгоо байхгүй тул эхний ээлжид ийм алхмыг авч хэрэгжүүлэхийг тус улсад уриалжээ.

“Тийнхүү хамтарсан мэдэгдэлд ОХУ-д дипломат арга замыг сонгож, хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна. Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок бямба гаргийн уулзалтыг даргалан явуулсныхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ, хурдадмал байдлыг намжааж, дипломат арга замаар шийдэлд хүрэх “Долоогийн бүлэг”-ийн уриалгыг хүлээн авахыг ОХУ-д мөн уриалсан байна” хэмээн Reuters мэдээлжээ.

Орчуулах »