Өнгөрөгч онд 621 мянган хүнийг авлигын хэрэгт татсан

Хятад улсад өнгөрөгч 2018 онд авлигын хэргээр 621 мянган хүнийг хариуцлагад татжээ хэмээн Xinhua агентлаг мэдээллээ. Тэдгээрийн 51 нь төрийн өндөр албан тушаалын албан хаагчид байсан талаар Хятадын Коммунист Намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна.

2018 онд холбогдох байгууллагууд 3.44 сая гомдол болон нууц мэдээллүүд хүлээн авч, 341 мянга гаруй удаагийн ярилцлага, байцаалт явуулсан бөгөөд 638 гаруй хэрэг үүсгэсэн байна. Хариуцлагад татсан 621 мянган хүний 526 мянга нь намын шийтгэл хүртжээ.

Хятадын одоогийн удирдлагын явуулж буй авлигатай тэмцэх кампанит ажлын гол онцлогуудын нэг бол энд халдашгүй байдлыг харгалзахгүй байгаа явдал юм. Тийм учраас авлига болон намын сахилга батыг зөрчсөн хэргээр шийтгүүлсэн хүмүүсийн 51 нь сайдын болон мужийн захирагчийн түвшний түшмэд аж. Үүнээс гадна, дунд шатны 3500, доод шатны 26 мянга гаруй албан тушаалтныг хариуцлагад татсан байна.

Си Жиньпин тэргүүтэй Хятадын тавь дахь үеийн удирдлага төрийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэ цагаас хойш 1.5 сая түшмэл намын сахилга бат зөрчсөн болон авлигын хэргээр шийтгэл хүлээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!