Төрийн албаны шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

2022-02-17
1 min read

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулах юм.  Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдах юм. 

Орчуулах »