Д.Амарбаясгалан дарга аа, хотоос савраа тат

-Намтар нь богинохон шигээ нэр нь цэвэр байж чадаагүй С.Амарсайхан яагаад ч хотын даргын албан тушаалд тэнцэхгүй-

Нийслэл хэмээх том айл өрхийн тэтгүүнгүй болоод яг нэг сарын нүүрийг үзлээ. Уг нь хуучин засаг ноёныг ажлаа өгсөн даруйд л МАН-ынхан орных нь лидер хүнийг суудалд нь залчихана хэмээн том амлаж байсан. Гэтэл өнөөг хүртэл хот эзэнгүйдэж, хотыг удирдах жинхэнэ лидер хэзээ тодрох нь тодорхойгүй байна.

Тухайлбал, хотын дарга асан С.Батболдыг ажлаа өгөхөөс өмнө түүний албан тушаалд НИТХ-ын дарга, С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нарын нэрс яригдсан ч МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханы нэрийг Нийслэлийн Засаг даргад батламжлан илгээсэн ч Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Учир нь түүнийг дэмжиж нэрийг нь дэвшүүлсэн хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан.

Уг нь түүнийг хэн нэгний нэрийг даргын суудалд зүтгүүлж, хор найруулах завгүй яваа гэж түүний намынхан үзэж байсан. Шалтгаан нь эрхэм дарга Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн зээл, элдэв тендерт нэр холбогдсон, удаа дараагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг ялагдуулсан хэрнээ өнөө хүртэл албан тушаалтайгаа зууралдаж байгаа түүнийг үүрэгт ажлаас нь огцруулан хариуцлага тооцох тухай асуудлыг намынх нь залуус хөндөж байсан ч тэрбээр барьцаа улам ихээр ахиулан бүр 1.5 сая хүн амтай хот гэх том айлыг өөрсдийн гартаа оруулахаар зүтгэж буй нь харамсалтай. Тиймээс л тэдний санал болгосон НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын бүлэг хийгээд АН-ынхан дэмжихгүй гэдгээ илэрхийлснээс үүдэж хотын даргын томилгоо гацчихаад байгаа нь энэ.

Тэгвэл энэ гацаанаас яаж гарах вэ. Ямар тохироо хийвэл С.Амарсайханыг ногоон гэрлээр хотын дарга болгох вэ гэсэн толгойны өвчин нэг бус хүнийг зовоож байна. Яг үнэндээ төрийн албаны ямар ч туршлагагүй хэрнээ их хотыг удирдан зална хэмээж байгаа нь зүйд нийцэхгүй болов уу. Хамгийн гол нь мань нөхөр тус албан тушаалд тэнцэх хүн үү үгүй юу гэдэг нь анхаарал татна. Учир нь тэрбээр улстөрд хөл тавьж эхэлсэн цагаасаа хойш өөрийн бизнесээ өргөжүүлж хөрөнгө мөнгөө нэлээн зузаатгаж чадсан олигархи гэдгийг хэвлэлүүд өмнө нь олонтаа онцолж түүнтэй холбоотой но-той, ноцтой зүйлийг дэс дараалан мэдээлж байсан байсан удаатай. Тиймээс энэ удаад дахин нурших нь илүүц байх.

Хэрвээ уншигчид санаж буй бол “Оюуны Ундраа” группын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Раднаабазар, С.Амарсайханы тусламж дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн Засаг ноёнтон болж байсан түүхтэй. Уг нь тус Засаг ноёны суудалд МАН-ын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн очих ёстой. Гэтэл хувийн компанид ажиллаж байсан С.Амарсайханы талынхан энэ мэтээр төрийн албыг дүүргээд байвал чадалтай, оюунлаг залуус гудамжинд лааз өшиглөх үү. Олигтойхон шиг хурлаа ч удирдаж чадахгүй гэх шүүмжлэл хүлээсэн С.Амарсайхан одоо бүр хотын удирдлагыг гартаа авахаар ийн улайрч байгаагийн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ.

Үргэлжлэл бий…

ЭХ СУРВАЛЖ: erennews.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!