Өдрийн өнгө

Аргын тооллын 01 сарын 11. Билгийн тооллын 5. Түлэх барилдлагатай шар бич өдөр. Өглөө нар 08:39 минутанд мандан орой 17.20 минутанд жаргана. Уг өдөр хулгана,луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн барцдаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, тагнаж чагнах , шүүх, зарга үүсгэх, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах, сан тавиулах, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх,чимэг зүүх, үхэгсэдийн үйл үйлдэх зэрэгт муу.Аян замд одогсод зүүн урд зүгт мөрөө гарга.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал эд малаар баян болно. Ам, хүйс,тахимдаа  мэс бүү хүргэ.

01 сарын 11-нд дэлхийн түүхэнд:

  • 1961 онд Зөвлөлтийн Сталинградд хотыг дахин Волгоград гэх болов. Тус хотыг анх Царыцин гэж нэрлэдэг байжээ
  • 1918 онд дэлхийн 1-р дайн төгсөв.
  • 1942 онд АНУ-ын сансрын “Шатл-STS 72” хөлөг анхны нислэгээ хийлээ.
  • 1672 онд Исаак Ньютон эзэн хааны нийгэмлэгийн гишүүн болсон.
  • 1989 онд дэлхийн 140 улс химийн зэвсэг хэрэглэхээс татгалзсан.
  • 1974 онд Өмнөд Африкт анхны зургаан ихэр хүүхэд мэндэлжээ.

01 сарын 11-ны энэ өдөр төрсөн алдартанууд:

 

  • 1974 оны энэ өдөр холливудын жүжигчин Леонардо Ди Каприо мэндэлжээ.
  • 1907 онд оросын зохион бүтээгч, инженер Сергей Павлович Королев төржээ.
  • 1812 онд оросын зохиолч Ф.М.Достоевский төржээ.
  • 1919 онд М.С.Калашников мэндэлжээ.
  • 1856 онд олон улсын социал демократ хөдөлгөөний зүтгэлтэн, оросын нэрт сэтгэгч Георгий Валентинович Плеханов мэндэлжээ.

Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!