АШУҮИС-ийн захирал доктор, профессор Ж.Цолмон: Монгол улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авдаг

Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд бусад өвчтөнүүдээс илүү асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Тийм учраас сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг, чадамжийг дээшлүүлэх “Момент” төсөл хэрэгжихээр болжээ.

Энэхүү төслийн нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирал доктор, профессор Ж.Цолмонгийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр, Монгол улсад анх удаагаа сэтгэцийн эмгэгт өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг чадамжийг дээшлүүлэх төсөл гурван жилийн хугацаатай эхлэж байна.

Монгол улсад сувилагч нарын хомсдол их байгаа. Эмч, сувилагчийн харьцаа 1х1.2 байгаа. Бид 2020 он гэхэд 1х2 хэмжээнд хүргэхээр зорьж ажиллаж байна. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд сувилахуйн үйл ажиллагаа үзүүлж байгаа мэргэжилтнүүдийн хувьд бусад сувилахуйн үйл ажиллагаа явуулахаас тэс ондоо байдаг. Энэрэнгүй, хүмүүнлэг, хамгийн их ажиллагаатай, ур чадвар, сэтгэл шаарддаг учир сайн сувилагч нар байх ёстой.

Хэдийгээр сувилагч нарыг бакалавр, магистр, докторын зэрэгтэйгээр төгсгөж байгаа боловч нэг чиглэлээр олон улсын түвшинд бэлтгэж байгаагүй. Энэ түвшинд сэтгэцийн  эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулагч нарыг олон улсын түвшинд хүргэх, гурван жилийн дараа тодорхой судалгаа шинжилгээний шинэ үр дүнг бий болгох мөн ур чадварыг нь дээшлүүлэх гарын авлага, ном, сурах бичиг, удирдамжуудыг гаргах хүлээцтэйгээр энэхүү төслийг эхлүүлж байна.

 Монгол улсад 100 мянган хүн ам тутамд 841 хүн  сэтгэцийн ямар нэгэн тусламж үйлчилгээг авч байгаа. Хөдөлмөрийн чадвар алдагдах өндөр магадлалтай 10 өвчний 5 нь сэтгэцийн өвчнүүд байдаг. Тийм учраас сэтгэцийн эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ, үүсч байгаа янз бүрийн нөхцөл байдал гадны нөлөөнөөс гадна хувь хүнээс өөрөөс нь их шалтгаалдаг. Яагаад гэвэл хувь хүний амьдралын зөв хэв маяг бий болгох, зөв хэвшилд суралцах хамгийн наад зах нь нойр хоол ажлаа зохицуулахаас эхлээд сэтгэцийн эмгэгээс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг. Тиймээс бид мэргэжилтнүүдээ бэлтгэхээс гадна ард иргэдээ соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээлэл олгох энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болох арга барилыг заах өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх зөв зохион байгуулах давхар мэдлэгийг олгох ийм ач холбогдолтой төсөл юм гэжээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!