Шатахууны хомсдолыг цэргийн хүчээр хянах болжээ

Мексикт шатахууны хулгай газар авснаас болж орон даяар шатахууны зохиомол хомсдол үүсч, ШТС-уудын гадна урт дараалал бий болоод байгаа. Тус улсад өнгөрөгч сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Лопез Обрадор нь “Хэрвээ би сонгогдвол шатахуун хулгайлах явдалтай армийн тусламжтайгаар тэмцэх болно” хэмээн амлаж байжээ. Шинэ Ерөнхийлөгч энэхүү амлалтандаа хүрч төрийн өмчит газрын тосны Pemex компанийн байгууламжуудыг хамгаалуулахаар 1,000 орчим цэргийг дайчилсан байна. Мексикт нийт зургаан боловсруулах үйлдвэр, 39 нөөцлөх байгууламж, түгээх станцуудыг арми хяналтдаа аваад байгаа аж. Цэргүүд зөвхөн байгууламжуудыг хамгаалаад зогсохгүй шатахуун түгээх үйл явцыг хянаж байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!